1
МэдээлэлBiznetwork.mn-д АНКЕТАА БӨГЛӨӨД, АЖИЛД ОРЖ, АЗТАН БОЛООРОЙ
Зочин
Бизнетворк чат
Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Олимпийн гудамж, Шангрила Оффисийн 23-р давхар

Си Юү Монгол - Нээлттэй ажлын байрууд

2020-06-02
Тооцооны нягтлан бодогч

- Санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах
- Салбар дэлгүүрийн орлого, зарлагын бүртгэл хариуцах
- Удирдлагыг тайлан мэдээгээр хангах

2020-05-28
Дэлгүүрийн менежер

Бид CU сүлжээ дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагааг жигд, үр ашигтай явуулахын тулд хяналт тавьж, удирдан чиглүүлдэг борлуулалтын ур чадвартай, хэрэглэгчид чиглэсэн үйлчилгээтэй Дэлгүүрийн менежерийг хайж байна. Таны гүйцэтгэх үндсэн үүрэгт дэлгүүрийн бараа материалын борлуулалтыг хянаж, дэлгүүрийн бизнес стратегийг боловсруулж, амжилттай хэрэгжүүлэх юм. Энэхүү албан тушаалд тэнцэх ажил горилогч нь үйлчлүүлж буй хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хамгийн өндөр түвшинд байлгах, сарын борлуулалтын төлөвлөгөөг хангаж ажиллах ур чадвартай байх ёстой. 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Дэлгүүрийн сарын борлуулалтын зорилгыг биелүүлэхийн тулд багийн гишүүдийг сургалт орж, ментор хийх замаар идэвхжүүлэх
- Шинэ хэрэглэгчдийг татах, дэлгүүрийн хэрэглэгчид болон ашигт ажиллагааг нэмэгдүүлэх бизнес төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх
- Шинэ ажилчдыг ажилд авах, сургалт өгөх, хөгжүүлэх 
- Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өндөр түвшин байлгах хэрэглэгчийн үйлчилгээг үзүүлэх
- Дэлгүүрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг дагаж мөрдүүлэх
- Хэрэглэгчдийн худалдан авалтын хандлага, хэрэгцээ шаардлага тодорхойлох судалгаа хийх болон борлуулалтын өгөгдөл дээр анализ хийх
- Дэлгүүрийн төсвийг үр ашигтай байлгах замаар оновчтой зарцуулах
- Борлуулалтын бэлэн байдлыг хангах

2020-05-27
Ерөнхий нягтлан бодогч

Ерөнхий нягтлан бодогч ажлын байр нь компанийн нягтлан бодох бүртгэлийг Олон улсын нягтлан бодох бүртэлийн стандарт болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын хүрээнд төлөвлөн, оновчтой, үр ашигтай зохион байгуулж, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, мөнгөн хөрөнгийн урсгалыг хянах, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах оршино. 
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Түгээлтийн төвийн үйл ажиллагааны санхүүгийн бүртгэл хариуцах
- Хоол үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааны санхүүгийн бүртгэл хариуцах
 

2020-05-27
Хүний нөөцийн мэргэжилтэн

Хөдөлмөрийн харилцаа хариуцсан хүний нөөцийн мэргэжилтэн ажлын байр нь байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд компанийн хэмжээнд Хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, ХН-ийн дүрэм журмуудыг боловсруулан хэрэгжүүлж, ажилтныг ажилд авахаас эхлэн ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаан дахь бүхий л шатны хөдөлмөрийн харилцааг холбогдох журмын дагуу зохицуулах, албадуудад Гүйцэтгэлийн удирдлага ба Цалин хөлсний оновчтой системийг нэвтрүүлэхэд уг ажлын байрны зорилго оршино.
Гүйцэтгэх үндсэн үүрэг: 
1. Хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм журмыг боловсруулах, өөрчлөлт оруулах, шинэчлэх, ажилтнуудад хамгийн ойлгомжтой хэлбэрээр /гарын авлага, интранет гэх мэт../ богино хугацаанд хүргэх
2. Байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой тушаал шийдвэрүүдийг төлөвлөх
3. Гүйцэтгэлийн удирдлагын төлөвлөгөө, гүйцэтгэлийг хүлээн авах, хянах, хяналт тавих, хөгжүүлэх арга аргачлалыг судлах
4. Компанийн цалин хөлсний системийг боловсруулах, хэрэгжүүлэх

2020-05-25
Ерөнхий инженер

- Хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн сонголт, ашиглалтанд анхаарч ажиллах
- Тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах
- Багийг оновчтой зохион байгуулж, удирдах
- Ашиглалтын заавар, засвар үйлчилгээний хуваарийг гаргах, мөрдөх

2020-05-25
БҮС ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Дэлгүүрийн зөвлөх ажлын байр нь Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ийн CU дэлгүүрүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ажилтнуудыг удирдлагаар хангах, мэдээллээр хангах, сургаж хөгжүүлэх, үйлчилгээний стандарт, дүрэм журмыг мөрдүүлэх, компанийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн урамшуулал, хөтөлбөр зохион байгуулж бизнес төлөвлөгөөнд хүргэхэд чиглэнэ.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Салбар дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт тавих, удирдан зохион байгуулах
- Салбар дэлгүүрийн борлуулалтыг хянаж, судалгаа шинжилгээ хийн, нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэх
- Салбар дэлгүүрийн ажилтнуудыг шууд удирдлагаар хангах
- Салбар дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний захиалгад хяналт тавих 
- Салбар дэлгүүрийн барааны удирдлагад хяналт тавих
- Салбар дэлгүүрийн ажилтнуудыг сургаж хөгжүүлэх
- Дэлгүүрийн үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэх

2020-05-25
БОРЛУУЛАЛТ ХАРИУЦСАН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР

- Салбар дэлгүүрүүдийн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай байлгах борлуулалтын болон үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих
- Төлөвлөсөн зорилгодоо хүрэхийн тулд дэлгүүрийн зөвлөх, дэлгүүрийн менежерүүдийг зөв оновчтой удирдан зохион байгуулах
- Тоон өгөгдөлд ажиллаж, судалгаа шинжилгээ хийн борлуулалтыг нэмэгдүүлэх оновчтой шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэх 
- Бүтээлч, практик шийдлийг гаргаж асуудлыг шийдвэрлэх
- Дэлгүүрийн үйл ажиллагааны гол хэмжигдэхүүнүүдийг ашиглан гүйцэтгэлийг үнэлж, түүнийг сайжруулах саналыг боловсруулах

2020-05-25
Нярав

- Бараа материалыг хүлээн авах, хадгалах, хүлээлгэн өгөх 
- Тооллого хийж, тайлан бэлтгэх
- Анхан шатны бичиг баримтыг тухай бүр үйлдэх

2020-05-25
График дизайнер

- Дижитал контент дизайнуудыг хийх
- Бараа бүтээгдэхүүний сав, баглаа боодлын дизайн дээр ажиллах
 

2020-05-08
Өгөгдлийн шинжээч

- Өгөгдөл дээр дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, үр дүнг тайлагнах 
- Business Intelligence -д суурилсан тайлан мэдээг гаргаж, шинжилгээнүүдийн тасралтгүй байдлыг хангах

2020-05-05
Дэлгүүрийн зөвлөх /Store Trainer/

Олон улсын CU сүлжээ дэлгүүрийн Дэлгүүрийн зөвлөх /Store Trainer/ ажлын байр нь шинэ дэлгүүр нээх бэлтгэл ажлыг хангаж, барааны өрөлтийг удиран зохион байгуулан, дэлгүүрийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, шинэ дэлгүүрийг хэвийн үйл ажиллагаатай дэлгүүр болгон хүлээлгэн өгөх ажлуудыг хариуцан гүйцэтгэх юм. 
Гүйцэтгэх ажил үүрэг:
- Шинэ дэлгүүр нээхэд шаардлагатай бэлтгэлийг хангах
- Салбар дэлгүүр нээх үйл ажиллагааг зохион байгуулах
- Салбар дэлгүүрийн ажилтныг сургах
- Шинэ дэлгүүрийг хүлээж авах
- Шинэ дэлгүүрийн нээлтийг зохион байгуулах

Ажлын байрны зарууд

  1. Тооцооны нягтлан бодогч6 сарын 2. 15:33
  2. Дэлгүүрийн менежер5 сарын 28. 20:04
  3. Ерөнхий нягтлан бодогч5 сарын 27. 14:03
  4. Хүний нөөцийн мэргэжилтэн5 сарын 27. 13:30
  5. Ерөнхий инженер5 сарын 25. 12:01

Фэйсбүүк хуудас

© Си Юү Монгол. 2017-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.