Одоогоор мэдэгдэл алга байна

Зочин
Бизнетворк чат

Бидний тухай

    Манай компани нь  2013 онд Монгол-Японы хамтарсан Фүжи Констракшн” ХХК -ийг байгуулан барилгын зах зээлд иргэдийн хэрэгцээг хангах, тав тух, чанарыг эрхэмлэсэн Япон стандартын орон сууцны барилгыг барин Монголын иргэдэд амьдрах таатай орчинг бүрдүүлсэн хамгийн орчин үеийн дэвшилтэд технологи, өвөрмөгц шийдэл, интерьер дизайныг хослуулан барилгын чанарыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэж таны мөрөөдлийн орон сууцыг бий болгохын зэрэгцээ Нийслэл хотдоо шинэ өнгө төрхийг бий болохоор зорин ажиллаж байна. иж бүрэн орон сууцны хороолол барихаар зорин ажиллаж байна.    

“ФҮЖИ КОНСТРАКШН ХХК” нь Монгол улсад барилгын салбар хурдацтай хөгжиж буй энэ цаг үед өөрийн орны байгаль-экологи, цаг уурын онцлогт нийцсэн Япон чанар, стандартын орон сууцны барилгыг 50-100 жилийн баталгаа олгож байна.

Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн Хан-Уул дүүргийн  2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шарын 1,2,5,6,7,10,11,12,16,17-р байрыг дахин барилгажуулах төслийн хүрээнд “ХАН УУЛ ЦОГЦОЛБОР” хотхон нь нийт 2,3га талбайг хамарсан орчин үеийн оновчтой шийдэл бүхий төлөвлөлттэй Орон сууц, оффис, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, спорт цогцолборыг нэг дор цогцлоож таны хэрэгцээ, тав тухыг дээд зэргээр хангах ба ирээдүйд үнэ цэнэ нь улам өсч, үеэс үед өвлөгдөн үлдэх үнэ цэнэтэй өв хөрөнгийг бий болгоно.

ХАН УУЛ ЦОГЦОЛБОР хотхоны зураг төслийг Япон улсын зөвлөх арихтекторийн удирдлага дор Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөлтэй Монгол улсын Шифт ХХК гүйцэтгэсэн бөгөөд төслийн ерөнхийн инженер, барилга угсралтын инженер, барилгын талбайн инженер, сантехникийн чанарын хяналтын зөвлөх инженерээр Япон улсын тэргүүлэх зэрэгтэй инженер техникийн удирлагын баг бүрэлдэхүүн энэхүү төслийг удирдаж хэрэгжүүлнэ.

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© ФҮЖИ КОНСТРАКШН ГРУПП ХХК. 2013-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.