Одоогоор мэдэгдэл алга байна

Зочин
Бизнетворк чат
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Дүнжингарав гудамж-14, 11-р хороо, Зайсан Скуэр 3 давхар

Бидний тухай

Манай Ганброс компани нь өдгөө Монголдоо 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бид зөвхөн дэлхийн жишигт нийцсэн олон улсын чанар стандартын өндөр шалгуурыг хангасан түүхий эдээр гал тогоо, бүх төрлийн шкаф, унтлагын өрөөний тавилга зэрэг тавилгуудыг таны хүсэлтээр орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн үйлдвэрлэдэг.

Бид зөвхөн Австри, Итали,Герман түүхий эд ашигладаг. Мөн бид Германы 90 жилийн түүхтэй алдарт LEICHT гал тогоо, Италийн буйдангийн нэрийн хуудас болох Alberta, урлагийн бүтээл гэгдэх Missura Emme, Arte Brotto зэрэг дээд зэрэглэлийн тавилгуудыг худалдаалдаг.

Бидний худалдаалж, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн дээд зэрэглэлийн, тансаг, давтагдашгүй үнэ цэн бүхий чамин хээнцэр байдлыг үргэлж илэрхийлдэг.

Бид хүний хамгийн чухал хэрэгцээ болох эрүүл аюулгүй амьдрах хэрэгцээг үргэлж чухалд авч үзсээр ирсэн. Учир нь тавилга гэдэг зүйл маань өөрөө таньтай таны гэрт гэр бүлтэй чинь урт удаан хугацаанд хамт байх учир зөвхөн дизайн эргономик гоо зүйн талаасаа таашаал өгөхөөс гадна хүний эрүүл мэндэд дээд зэргээр ээлтэй байх ёстой. Өндөр хөгжилтэй орнуудад тавилга үйлдвэрлэлийн стандарт мэргэжлийн түвшинд хөгжсөн байдаг ба бид ч мөн эх орондоо дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэхээр зорьж ажиллаж байна. ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Ганброс ХХК. 2004-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.