Одоогоор мэдэгдэл алга байна

Зочин
Бизнетворк чат

Бидний тухай

"Хаан шоргоолж" ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсан хуурай замын ачаа тээвэр, газар тариалан, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100% үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. 

Манай компани одоогоор 200 орчим ажилчидтай бөгөөд бид нийт 4 газар салбар нэгжтэй: Улаанбаатар хот /Төв оффис - Romana Residence 17 давхар, УБ Бааз - Яармаг/, Өмнөговь аймаг /Ханбогд сум авто бааз, Цогтцэций сум авто бааз/, Сэлэнгэ аймаг / Хүдэр сум/.

Манай компани нь нийт 100 гаруй өөрийн эзэмшлийн хүнд даацын тээврийн хэрэгсэлтэй бөгөөд 2013 оноос хойш Оюу толгой уурхайн тээвэр, 2018 оноос хойш Эрдэнэс Таван толгой уурхайн тээврийг гүйцэтгэж байна. Мөн бид МСМ Групп ХХК-ий хот хоорондын аюултай ачаа тээврийг 2012 оноос хойш амжилттай гүйцэтгэсээр ирсэн. Түүнчлэн бид том оврын машин механизм, тоног төхөөрөмжийн тээврийг гүйцэтгэдэг. 

Бид 2019 онд 10 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд манай компани нь энэхүү ойг тохиолдуулан тээврийн үйл ажиллагаандаа ISO 9001:2015, ISO 45001:2018 стандартуудыг хэрэгжүүлж байна. 

  • Ажлын байр, хэрэгцээт материаллаг баазаар хангагдсан
  • Програм хангамж – ABLE вэб програм, Diamond програм
  • Тоног төхөөрөмж – Тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон
  • Утас – Ажилтнуудыг компанийн дугаараар хангадаг
  • Ажлын автобус – Маршрутын дагуу өглөө, орой хуваарийн дагуу үйлчилдэг

Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл – Компанийн хувцсаар бүрэн хангадаг, хэрэгслүүдээр мөн хангагдсан

БИД ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ДЭЭДЭЛЖ ШИЛДЭГ НЬ БАЙХ БОЛНО.

 

Ажлын байрны зарууд

  1. Тогооч7 сарын 6. 14:55
  2. Нягтлан бодогч7 сарын 6. 14:52
  3. Нярав7 сарын 6. 14:50
  4. Авто цахилгаанчин7 сарын 6. 14:44

Фэйсбүүк хуудас

© Хаан шоргоолж ХХК. 2009-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.