1
МэдээлэлBiznetwork.mn-д АНКЕТАА БӨГЛӨӨД, АЖИЛД ОРЖ, АЗТАН БОЛООРОЙ
Зочин
Бизнетворк чат
Монгол улс, Улаанбаатар хот, Хаяг: Блью Скай Тэуэр, 4 давхар, 403 тоот, Энхтайваны өргөн чөлөө 17, Улаанбаатар 14240, Монгол Утас: +976 70102020

"Нэйшнл Ньюс Корпорэйшн" ХХК - Нээлттэй ажлын байрууд

2020-05-26
НЭВТРҮҮЛГИЙН ПРОДЮСЕР

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн контентууд болох харилцагчийн сурталчилгаа, нэвтрүүлгийг бий болох бүхий л процессыг эхлэхээс дуусах хүртэлх үе шатыг удирдан зохион байгуулж чанарын өндөр түвшний контент үйлдвэрлэхийг зорьж ажиллана. Үүнд;

Хариуцаж байгаа дотоод нэвтрүүлгүүдийн сэдвийн судалгаа хийж, төлөвлөгөөтэй ажиллах.
Нэвтрүүлгийн зохиолыг гаргаж, графикийн текстийг бэлтгэх.
Нэвтрүүлгийн өнгө төрх, хэлбэр, онцлогийг сайжруулах ажлыг санаачилж, удирдлага болон найруулагч, зураглаачидтай зөвлөлдөж, бүтээлчээр хамтран ажиллана.
Нэвтрүүлэгт уригдсан зочинтой холбоо барьж, цаг сануулах бөгөөд зочныг угтан авч нэвтрүүлэг эхлэх хүртэлх үйл ажиллагаанд байлцан мэдээллээр хангах, нэвтрүүлэг дууссаны дараа үдэж өгөх.
Блумбергийн эфирээр гарч байгаа бүх нэвтрүүлгийн промо, шторкны цацагдах хуваарийг гаргаж, холбогдох ажилтнуудыг бүрэн мэдээллээр хангах,

(Дээрх албан тушаалд ажил горилогчдыг 5 хоног цалинтай сургалтад хамруулж, сайн суралцсан ажил горилогчид ажил олгоно.)

2020-05-13
Эфирийн график оператор & Студи Зохион байгуулагч

ГРАФИК ОПЕРАТОР

График оператор нь телевизийн шууд мэдээний хөтөлбөрөөр гарах тоон үзүүлэлтийг төлөвлөсөн хуваарийн дагуу, тусгайлан бэлдсэн тоглуулагч програмаар эфирийн гаралтруу өгч тоглуулах бөгөөд үзэгчдэд саадгүй, чанартай хүргэх үүднээс техникийн болон мэдээний багийн ажиллагчтай хамтарч тухай бүр шинэчлэл хийж ажиллана.
Мэдээний багаас бэлдсэн мэдээллийг эфирт тоглуулах ба бусад хөрөнгийн бирж дээрх мэдээллийг өөрийн платформ дахь мэдээлэлтэй тогтмол тулгаж алдаа гарсан тохиолдолд холбогдох ажилтнуудад мэдэгдэж гаралтыг шинэчлүүлнэ.

 
СТУДИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Студийн зохион байгуулагч нь мэдээ болон техникийн багийн ажиллагсдыг удирдаж, Хөтлөгчийн туслахын үүрэг гүйцэтгэнэ. (тавигдах шаардлагад дурдсан чиглэлээр суралцаж төгссөн шинэ төгсөгч, ажил горилогчдыг 1 долоо хоногийн цалинтай дадлагажих хөтөлбөрт хамруулаад амжилттай суралцсан ажил горилогчдод ажил олгоно.)
Студийн бэлэн байдлаа хангаж, шууд эфирт бэлдэнэ.

2020-05-12
ДУУНЫ НАЙРУУЛАГЧ

Гадаа болон дотор орчинд дахь ярилцлага, зураг авалтын дууны техникийн бэлэн байдлыг хангах,
Контентын өнгө аяс, хэв маяг, бусдаас ялгарах шинжийг илэрхийлж, бүтээлчээр ажиллах.

2020-05-12
Нэвтрүүлгийн эвлүүлэгч

Гадаад болон дотоод видео контентын дуу, дүрсний эвлүүлгийн чанарыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, эфирт нийлүүлэх

Ажлын байрны зарууд

  1. НЭВТРҮҮЛГИЙН ПРОДЮСЕР5 сарын 26. 11:27
  2. Эфирийн график оператор & Студи Зохион байгуулагч5 сарын 13. 16:03
  3. ДУУНЫ НАЙРУУЛАГЧ5 сарын 12. 19:15
  4. Нэвтрүүлгийн эвлүүлэгч5 сарын 12. 12:38

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© "Нэйшнл Ньюс Корпорэйшн" ХХК. 2012-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.