Одоогоор мэдэгдэл алга байна

Зочин
Бизнетворк чат
454545
,
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, БЗД 6-р хороо,Тотал мюзик байр утас:454545

Бидний тухай

 

 

 

 

 

“Протек” ХХК

Мэргэжлийн техник, хөгжмийн зэмсгийн худалдаа, үйлчилгээ, шоу бизнесийн тэргүүлэгч компани

 

Компанийн тухай

Протек ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн тэргүүлэгч брэндийн мэргэжлийн дуу, гэрэлтүүлэг, хөгжмийн зэмсэг болон түүнтэй холбоотой бүхий л төрлийн тоног төхөөрөмжийг “Зөвхөн чанартайг” уриан дор иж бүрэн сонголттойгоор бэлэн болон үйлчлүүлэгчийн хүсэлт, захиалгаар дотоодын зах зээлд  дистрибьюшн, шийдэл гаргах, цогц сервис үйлчилгээг албан ёсоор явуулж байна.

 

Компанийн үйл ажиллагааны чиглэл:

Эвент Менежмент, концерт, шоу тоглолт, томоохон уулзалт семинар, олон улсын болон дотоодын бүх төрлийн арга хэмжээнд шаардагдах мэргэжлийн тоног төхөөрөмж, тусгай эффектийн төхөөрөмжүүдийг мэргэжлийн шийдэл, зөвлөгөөний үндсэн дээр цогц байдлаар үйлчилдэг бөгөөд Улаанбаатар хот, Монгол улсын бүх нутаг дэвсгэрт хүрч ажиллах боломжтой.

                Хөгжмийн зэмсэг болон түүнтэй холбоотой бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны дистрибьюшн эрхийн дагуу Монгол улс даяар 20 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн бид Монгол улсын засгийн газар болон хөгжмийн боловсролыг дэмжихэд чиглэсэн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж энэ салбарт бодитой бөгөөд үр дүнтэй төсөл ажлуудыг санаачлан зохион байгуулсаар байна.

                Мэргэжлийн тоног төхөөрөмж дээр суурилсан дуугаралт, гэрэлтүүлэг, систем интеграцийн шийдлийг бид салбартаа тэргүүлэгч YAMAHA, JBL, MARTIN, SHURE зэрэг брэндүүдтэй хамтран гүйцэтгэдэг бөгөөд 10 гаруй жилийн туршлагатай мэргэжлийн инженер, техникийн боловсон хүчинг бэлтгэн ажиллаж байна.

Үүнд:

    • Дууны тоног төхөөрөмж
    • Хурлын систем
    • Гэрэлтүүлэг
    • Хяналтын камер
    • Тайз засал

Зорилтот хэрэглэгчид:

  • Театр, Сүм, Кино театр, Эвент халл
  • Ресторан, Клуб, Лоунж, Караоке
  • Оффис, Хурлын заал
  • Телевиз, Радио, Бичлэгийн студи, Зураг авалтын танхим

 

                Мөн бид Пиротехнк (Салют) бүтээгдэхүүнийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр Монгол улсад импортлон оруулж ирдэг бөгөөд аюулгүй байдал, стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэж байна.

 

Ажлын байрны зарууд

  1. Оффис менежер6 сарын 29. 16:46

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Протек ХХК. 1996-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.