1
МэдээлэлBiznetwork.mn-д АНКЕТАА БӨГЛӨӨД, АЖИЛД ОРЖ, АЗТАН БОЛООРОЙ
Зочин
Бизнетворк чат
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж 23/1 Амо төв, 4-р давхар

Бидний тухай

Шинэ Гэр Түншлэл ХХК нь дотоодын (өөрийн) болон гадаадын хөрөнгө оруулалтыг үл хөдлөх хөрөнгийн салбарт татаж, барилгын салбарын менежментийн үйл ажиллагааг явуулах зорилготойгоор 2016 онд байгуулагдсан. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн хамтран ажилладаг иргэд, байгууллагуудад зах зээлийн судалгаа, санхүү, эрсдэлийн шинжилгээ, хөрөнгө оруулалт, төслийн зохистой удирдлагын зөвлөгөө өгч ирсэн билээ.

Компани Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хэрэгжүүлж буй Ашиглалтын шаардлага хангахгүй хуучны орон сууцнуудыг дахин төлөвлөх төслийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд нийт 400 айлын орон сууц ашиглалтанд орохоос өнөөдрийн байдлаар эхний 2 блок ашиглалтанд ороод байна.

Бид цаашид хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн менежмент, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, зуучлал, санхүүгийн зөвлөгөө,  сангийн үйл ажиллагаа явуулахаар зорьж байна. 

© Шинэ Гэр Түншлэл ХХК. 2016-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.