2
МэдээлэлТа ажил хайж байна уу?МэдээлэлЯрилцлагад бэлдэх шилдэг 10 арга
Зочин
Бизнетворк чат
,
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Алтангэрэлийн гудамж-5, CITY center, 10 давхар 1001 тоот

Таван Орд ХХК - Нээлттэй ажлын байрууд

2020-05-22
ТӨЛӨВЛӨЛТ ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР

Төслийн үндсэн явцыг хянах мэдээллийн хүснэгтийг сар бүр боловсруулах;
Зорилго, зорилт, стратеги төлөвлөгөө, бодлого, хөтөлбөр, тогтолцоо болон журмыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох;
Төсөл, ажлыг төлөвлөсөн хуваарийн дагуу явуулахын тулд анхаарч цаг тухайд нь хүргэх, нийлүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, хянах;
Төслийн ажилтнуудтай уулзан үйл ажиллагаа, явцыг үнэлэн, шаардлагатай өөрчлөлтийг хэлэлцэх;
Төслийн хэвийн үйл ажиллагааг хангахад зориулагдсан журам, бичиг баримтыг боловсруулах;
Төлөвлөсөн ажлуудыг оновчтой, үр дүнтэй гүйцэтгэх нөхцлийг хангахын тулд хэрэглэгдэх бичиг баримт, чеклист, нарийвчилсан төлөвлөлт бэлтгэх;
Төлөвлөгөө, ажлын дарааллыг нарийвчлал сайтай бүрэн гүйцэд бэлтгэн гаргахад хэрэглэгдэх дата мэдээлэл цуглуулах;
Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;

2020-05-18
ХАБЭА-Н МЕНЕЖЕР

Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Эрүүл ахуйн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын холбогдох заалтууд, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм журмын биелэлт, стандартын хэрэжилтийг хангуулахад хяналт тавих,
ажилчдын хөдөлмөрлөх орчныг сайжруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ажилтан, ажил олгогч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, ажилчдын мэргэжлээс шалтгаалсан өвчин, хордлого болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны хэлбэрээр соён гэгээрүүлэх, зөвлөн туслах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлийг буруулах,
Хариуцсан хяналтын чиглэлээр дүн шинжилгээ хийх, эрсдэлийн шалгуур үзүүлэлт, хяналтын хуудас боловсронгуй болгох, шинэчлэн боловсруулах, эрсдэлийг бууруулах талаар санал өгөх,
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны төрөл бүрийн ажил зохион байгуулах,
Ажлын байрны орчноос ажилтан, иргэний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйл, физикийн хүчин зүйлсийг илрүүлэх, хэмжиж шинжлэх, үнэлэх, хөдөлмөрийн хортой нөхцөлөөс мэргэжлээс шалтгаалсан өвчин, химийн бодисын хурц ба архаг хордлого үүсэхээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг төлөвлөх, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, арга зүйгээр хангах,
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах,

ХАБЭА-н албаны ажилтнуудыг мэргэжлийн чиг үүргээр хангаж ажиллах 

2020-05-08
БАРИЛГА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

- Барилга угсралттай холбоотой бүхий л ажил үүргийг удирдан зохион байгуулах, барилгын норм, дүрэм, стандарт, чанарт хяналт тавих, гэрээт ажлыг чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгөх;
- Гүйцэтгэж буй барилга угсралт болон засварын ажлын төслүүд дээр чанарын хяналтын тогтолцоог өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих замаар сайжруулалтын арга техникийг тасралтгүй хэрэгжүүлэх;
- Чанар хяналтын төлөвлөгөө болон тайлан боловсруулах, тайлагнах, чанарын доголдлын залруулга шийдлийг олох, хэрэгжүүлэх;
- Үйл ажиллагааны стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоонд зайлшгүй шаардлагатай үйл явцуудыг бий болгож, хэрэгжүүлж, хадгалах;
- Компанид нэвтрүүлж байгаа бусад менежментийг хэрэгжүүлэх үе шатуудад оролцох, зөвлөмж өгөх;

2020-05-08
АВТОМАТИКИЙН ИНЖЕНЕР (SMART HOME AUTOMATIC)

- Ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн барилгын автоматик системийн угсралт суурилуулалтын ажлыг удирдлага зохион байгуулалтын арга хэмжээгээр хангах
- Батлагдсан зургийн дагуу чанарын өндөр түвшинд түргэн шуурхай хийж гүйцэтгэх
- Барилгын автоматик системийн ажлын график төлөвлөгөө боловсруулах, график гаргах
- График төлөвлөгөөний дагуу автоматикийн системийн асуудлуудыг шийдвэрлэх, үзлэг шалгалт хийх, төслийн менежмент, чанарт хяналт шаардлага тавих  

Ажлын байрны зарууд

  1. ТӨЛӨВЛӨЛТ ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР5 сарын 22. 16:31
  2. ХАБЭА-Н МЕНЕЖЕР5 сарын 18. 11:30
  3. БАРИЛГА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР5 сарын 8. 10:16
  4. АВТОМАТИКИЙН ИНЖЕНЕР (SMART HOME AUTOMATIC)5 сарын 8. 10:16

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Таван Орд ХХК. 1998-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.