Одоогоор мэдэгдэл алга байна

Зочин
Бизнетворк чат
Монгол улс, Улаанбаатар хот, Монгол Улс, Улаанбаатар 14210, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр 7-р давхар, Шуудангийн хайрцаг-19

Баян Айраг Эксплорэйшн ХХК - Нээлттэй ажлын байрууд

2020-07-02
ЖОЛООЧ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян Айраг Эксплорэйшн ХХК-ийн Улаанбаатар хотын оффисд ажиллах ЖОЛООЧ "B, C, D ангилалтай" ажилд урьж байна. 
 
- Өөрийн хариуцсан тээврийн хэрэгслээр компанийн зөвшөөрсөн ажилтан, ажиллагсад, гадаад мэргэжилтэн болон зочдыг тээвэрлэх, тэдгээрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах;
- Компанийн ажилтан, ажиллагсад, гадаад мэргэжилтэн болон зочдыг онгоцны буудалд  хүргэж өгөх болон тосч авах;
- Албан захиа, баримт бичиг, шуудан илгээмж зэргийг шаардлагатай газраас очиж авах,хүргэх.
- Захиргааны Туслах Ажилтнаас “Машин захиалгын хуудас”-ны  дагуу  захиалга, зааварчилгааг авах ба компанийн тээврийн хэрэгслийг Компанийн албан бус хэрэгцээгээр ашиглах тохиолдолд урьдчилан Аялал болон Захиргааны Ахлах Мэргэжилтний тусгай зөвшөөрлийг заавал авсан байна;
- Хариуцсан тээврийн хэрэгслийн замын хуудас, шатахууны зарцуулалт, засвар үйлчилгээ зэргийг тогтмол хөтөлж, өөрийн шууд удирдлагад  цаг тухайд нь тайлагнана;
- Жолооны үнэмлэх болон бусад шаардлагатай бичиг баримтуудыг  ямар нэгэн зөрчилгүй, хүчинтэй байлгаж замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн ажиллах ба тээврийн хэрэгслийг байнгын бэлэн байдалд  байлгана;
- Аваар ослын үед холбогдох дүрэм журмын дагуу шаардлагатай арга хэмжээг шат дараалан авч ажиллана;
- Хариуцсан  тээврийн хэрэгслийнхээ өдөр тутмын арчилгаа, цэвэрлэгээ, үйлчилгээг хийж, шаардлагатай тохиолдолд бага хэмжээний засвар үйлчилгээг  хариуцаж ажиллана;
- Онц шаардлагатай сэлбэг хэрэгсэл, багаж төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, хөдөө орон нутагт аялах болон бусад бүх үед  эдгээрийг бэлэн байлгахад анхаарч ажиллана; 
- Тээврийн хэрэгслийг жолоодох бүхий л үед дотор нь сууж буй зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюулгүй ажиллагааны хэм хэмжээг   чанд  мөрдөж ажиллана. Тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох бүхий л хугацаанд зорчигчдыг суудлын бүсийг бүслэхийг шаардана;
- Шаардлагатай тохиолдолд дээр дурьдсанаас бусад ажил үүргийг шууд удирдлагын зааварчилгаагаар хийж гүйцэтгэнэ;

Ажлын байрны зарууд

  1. ЖОЛООЧ7 сарын 2. 9:24
© Баян Айраг Эксплорэйшн ХХК. 2010-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.