Одоогоор мэдэгдэл алга байна

Зочин
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-3 Бодь цамхаг,11 давхар

Монкон Групп ХХК - Нээлттэй ажлын байрууд

2020-03-26
Төсөл хариуцсан сантехникийн ахлах инженер

Барилга байгууламжийн усан хангамж, ариутгах татуургын зураг төсөл болон угсралтын ажлыг барилгын норм ба дүрэм, стандарт, шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд боловсруулах, гүйцэтгэх, хяналт тавих, техникийн болон инженерингийн шийдэл гаргах

2020-03-30
Захиргаа, хүний нөөцийн ажилтан

Захиргааны ажлын хүрээнд:

Албан бичиг хэрэг хөтлөх, Гэрээ бэлтгэх, батлуулах, бүртгэх, компанийн захидал харилцааг зохион байгуулах, хяналт тавих;
Оффисын эмх цэгцийг хангаж, ажлын байранд мөрдөх дүрэм журмын биелэлтэнд хяналт тавих
Оффисын хангамжийн материалын шаардах хуудсуудыг хянаж, батлах;
Компанийн бүх нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах;
Бүртгэл мэдээллийг хадгалах, хамгаалах, хайлт хийх, шилжүүлэх болон компанийн албан бичгийн урсгалын түүхэн тайлбар мэдээллээр хангах;

Хүний нөөцийн ажлын хүрээнд:

Хүний нөөцийн менежментийг хэрэгжүүлэх, гүйцэтгэх, байгууллагын зөв соёлыг төлөвшүүлэх, байгууллагын хөгжлийн үйл явцыг удирдахад дэмжлэг үзүүлэх
Сонгон шалгаруулалт, чадварлаг боловсон хүчин бүрдүүлэх
Хөдөлмөрийн харилцаа
Ажилтныг сэтгэл ханамжтай, тогтвор суурьшилтай ажиллуулах идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах
Захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах
Цаг бүртгэлийг хөтлөх, хянах

2020-03-26
Төсөл хариуцсан цахилгааны ахлах инженер

Төслийн цахилгаан хангамж, холбоо дохиолол, автоматикийн инженерингийн асуудлыг батлагдсан зураг төслийн дагуу төлөвлөж, барилга угсралтын төлөвлөгөөнд уялдуулан ажиллах
Гүйцэтгэгчийн угсралт, суурилуулалт, монтажийн ажил нь зураг төслийн болон монгол улсын стандартын дагуу хийгдэж буй эсэхэд хяналт тавих
Төслийн цахилгаан хангамж, угсралтын ажилтай холбогдох бичиг баримт боловсруулах, бүрдүүлэлт хийх, тайлагнах
Угсралт, суурилуулалт болон монтажийн ажил дууссан үед гүйцэтгэлийн зураг гаргуулах, ажил хүлээлцэх акт, гүйцэтгэлийн бичиг баримтад хяналт тавих, улсын комисст хүлээлгэн өгөх
Компанийн ХАБЭА-н дотоод журмыг хангаж ажиллах, хэрэгжүүлэх

2020-04-01
Цахилгааны зургийн инженер

Барилгын цахилгаан хангамжийн зураг төслийг барилгын норм дүрэм, стандарт, захиалагчийн шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд боловсруулж гүйцэтгэлд хяналт тавих

2020-04-01
Цэвэр бохир усны зургийн инженер

Барилгын цэвэр бохир усан хангамжийн зураг төслийг барилгын норм дүрэм, стандарт, захиалагчийн шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд боловсруулж гүйцэтгэлд хяналт тавих

2020-03-24
Үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн ажилтан

Захиалагч, үйлчлүүлэгч нарт ойлголтын зөрүүгүй мэдээллийг бүрэн өгөх
Захиалагч, үйлчлүүлэгч нарт байр худалдан авахтай холбоотой зөвлөгөө өгөх
Борлуулалтын бодлого, төлөвлөлтийг хангаж ажиллах
Захиалагч, үйлчлүүлэгч нарын санал, гомдлыг бүртгэх, удирдлагад тайлагнах
Үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллах

2020-03-19
Архитектор

Барилгын ажлын зургийг боловсруулах
Төлөвлөлт хийх
Барилгын төслийн угсралтын ажил эхлэх хүртэлх ажлыг зохион байгуулах 

© Монкон Групп ХХК. 2010-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.