Одоогоор мэдэгдэл алга байна

Зочин
Бизнетворк чат
75756062
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо,нарны зам дагуу байрлах Миний Хайпермаркет-1 салбарын, 2 давхарт төв оффис байрлаж байна.

Миний Дэлгүүр ХХК - Нээлттэй ажлын байрууд

2020-07-03
ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙГ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР

“Миний Дэлгүүр” ХХК нь Хүний нөөцийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй Их дээд сургуулиудын төгсөгчдийг нэг жилийн хугацаанд бэлтгэх хөтөлбөр зарлаж байна. Энэхүү хөтөлбөр нь бидний бизнесийн төгс танилцуулга бөгөөд таны ирээдүйн амжилтын суурь болж чадна.
Энэхүү  хөтөлбөрт  хамрагдсанаар  та:

Худалдаа үйлчилгээний салбарт мэргэших боломж.
Залуу чадварлаг менежерүүдтэй өрсөлдөн, өөрийгөө нээн хөгжүүлэх.
Зах зээл дээр өрсөлдөхүйц өндөр цалин. /Манай төгсөгчид албан тушаалаасаа хамааран 1,500,000-2,500,000 төгрөгийн цалин авч эхэлнэ/.
Хөтөлбөрт хамрагдах хугацаанд 700,000 төгрөгний цалин болон бусад нэмэгдэлийг олгоно.
Найрсаг хамт олон.
Хөгжин тэлж буй хүчирхэг байгууллагын амжилтын нэгэн хэсэг болох.
Өндөр хариуцлага болон өсөн дэвжих боломж.
Багаар ажиллах, бусдыг манлайлан удирдах чадвар эзэмших болно.

 
Цаг тутамд тулгардаг толгой ажиллуулсан асуудлууд нь таны бизнес сэтгэлгээг тэлж, чадварлаг манлайлагч болоход хувь нэмэр оруулна.
Та амжилт бүтээлээр дүүрэн байж бидний харилцан итгэлцэл өдөр хоногоор бэхжинэ гэдэгт бид итгэлтэй байна.
Анкетыг зөвхөн http:// recruitment.minii-suljee.mn/3  хаягаар орж бөглөнө үү.
 Анкет хүлээн авах хугацаа:2020.07.01-08.15-ны өдрийг дуустал
Дэлгэрэнгүй мэдээллийг: +976 75756062 болон ; хаягаас авна уу.
 

2020-07-01
Тоног төхөөрөмжийн цахилгаанчин

Техникч нь Тоног төхөөрөмжийн суурилуулалтыг зааврын дагуу гүйцэтгэх, Компанийн хөргөгч төхөөрөмжийн ашиглалттай холбогдон гарах бүхий л техникийн асуудлыг хариуцан зохицуулж, байгууллагын зорилго зорилт бодлогыг хэрэгжүүлэх, өөрийн ур чадвараа бүрэн дайчлан ажиллах, хөргүүрийн тоног төхөөрөмжийн гэрэл цахигааны эвдрэлээс урьдчилан сэргийлэх, үзлэг оношлогоо, үйлчилгээ,  тогтмол хийж, хэвийн ажиллагааг стандартын дагуу баримтлан ажиллана.

2020-06-30
Хяналтын ажилтан, хамгаалагч ажилд авна.

Дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагаа, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллана.
Дэлгүүрийн хамгаалагчдыг удирдлагаар хангаж ажиллана.
Дэлгүүрийн үйл ажиллагааны камерын мэдээллийг хянаж түүнтэй холбогдох асуудлыг АБТ дагуу шийдвэрлэнэ.
Камерын байршил, тусгал,бичлэгт хяналт тавьж илэрсэн зөрчлийг холбогдох дүрэм журам, зааврын дагуу арилгах, шийдвэрлүүлнэ.

2020-06-30
Нарны зам салбарт ХУДАЛДАГЧ КАСС ажилд сургаж авна

Бараа бүтээгдэхүүн танилцуулах худалдан борлуулах

2020-06-30
Хамгаалагч

Ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргүүд

2020-06-29
My mart дэлгүүр удирдан ажиллах менежер авна

2-3 хүн удирдан ажиллана
Дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан ажиллана

2020-06-25
САНТЕХНИКЧ АЖИЛД АВНА

сантехникч байгууллагын, салбар албан нэгжүүдийн сантехникийн холбогдох ажлыг хийж гүйцэтгэх, обьектуудын сантехникийн  хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, сантехникийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо, үйлчилгээ хийх, техник ашиглалтын зааварчилгааг цаг тухайд нь өгч, нягт нямбай хариуцлагатай , аюулгүй ажиллагааг баримтлан ажиллана.

2020-06-25
ОФФИС АЖИЛТАН

- Оффисийн хэвийн үйл ажиллагаа болон дүрэм журмыг зохион байгуулж, ирсэн захидал, албан бичиг баримтыг холбогдох албаны ажилчидад удирдлагаар цохолт хийлгэн хүргүүлэх
- Бүртгэл мэдээлэл, албан хэрэг хөтлөх, боловсруулах
- Оффисын бичиг хэрэг, хангамжийн материал бүрдүүлэх
- Эх хувийн маягт хэвлэн өгөх
- Оффисын эмх цэгц, цэвэр цэмцгэр байдалд хяналт тавих
- Тайлан, төлөвлөгөө боловсруулах, нэгтгэх
- Ирсэн, явсан бичиг хүлээн авсан бүртгэл хөтлөх
- Архивын тайлан гаргах

2020-06-23
Оператор /call center/

Худалдан авагч, харилцагч, үйлчлүүлэгч, түншүүдийн оператороор дамжин авч буй  мэдээ мэдээлэл, санал гомдлыг багцлан дүн шинжилгээ хийх

2020-06-22
Програм тестлэгч

Програм хангамжийн туршилт,нэвтрүүлэлт,сургалтын үйл ажиллагаанд олгосон эрх үүргийн дагуу оролцож, програм хангамжийн туршилт нэвтрүүлэлт, шинэчлэлт, алдааг шалгах ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх

2020-06-20
Програмист (Windows)

Програм хангамжийн боловсруулалтын үйл ажиллагаанд олгосон эрх үүргийн дагуу оролцож, програм хангамжийн кодчлолын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх

© Миний Дэлгүүр ХХК. 1992-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.