Одоогоор мэдэгдэл алга байна

Зочин
311-633
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, СБД, 1-р хороо, Автозамчдын гудамж, Монполимет цогцолбор

Монполимет Групп - Нээлттэй ажлын байрууд

2020-04-06
Туслах тогооч

Амт чанартай хоол үйлдвэрлэх замаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, ахлах тогоочийн өдөр тутмын ажилд туслалцаа үзүүлэх, эрүүл аюулгүй орчин бүрдүүлж ажиллах
 

2020-04-06
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУСЛАХ АЖИЛТАН

Аж ахуйн туслах чиг үүргийг гүйцэтгэх, 3-с багагүй хүний өдөр тутмын хоол, цай хийх, гал тогооны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах, шаардлагатай тохиолдолд худалдан авалтын судалгаа хийх, бусад цэвэрлэгээний ажилд туслах чиг үүргийг гүйцэтгэнэ,

2020-04-03
НЯГТЛАН БОДОГЧ

Компанийн санхүүгийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг хянах, сар, улирал, жилийн тайлан баланс гаргах, нягтлан бодох бүртгэлийг ОУ-ын болон МУ-ын стандартад нийцүүлэх, удирдлагад шийдвэр гаргахад үнэн зөв мэдээллээр шуурхай хангах.

2020-04-03
ХАБЭА ИНЖЕНЕР /БАРИЛГА

 
-Төслийн хэрэгжилтийн явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн
тогтолцоог бий болгон хөгжүүлэх, холбогдох дүрэм заалтын дагуу баримт бичгийг
боловсруулах, хэрэгжүүлэх
-Барилга байгууламжийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллахад дагаж мөрдөх дүрэм, журам боловсруулах, хэрэгжилтийг хангуулж ажиллах
-Ажиллагсдыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт,
арга зүйгээр хангах
-ХАБЭА,БО-ны талаар сургалт зохион байгуулах 
-Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.

2020-04-03
ХАБЭА ИНЖЕНЕР / УУРХАЙД

Уул уурхайн орчинд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, эрүүл аюулгүй орчин бүрдүүлж ажиллана.

2020-03-31
БАРИЛГЫН ИНЖЕНЕР

-Барилгын гүйцэтгэлд захиалагчийн өдөр тутмын хяналт, шаардлагыг мэргэжлийн өндөр түвшинд тавьж ажиллах
-Ажлын граффик төлөвлөгөө гаргах, түүнтэй уялдуулан өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
-Төсөв, тооцоо гаргадаг, Estimator програм дээр ажилладаг байх
-Удирдлагыг мэргэжлийн мэдээллээр хангах ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ.

2020-03-30
ТЭЭВРИЙН ЖОЛООЧ

Хол, ойрын замд эд зүйл, ачаа тээш, ажилчдыг(зорчигч) тээвэрлэх, тээврийн хэрэгслийг жолоодох, тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлж, холбогдох дүрэм журмыг мөрдөн ажиллах.

2020-03-26
ЦАХИЛГААН ЭКСКАВАТОРЫН МЕХАНИК ИНЖЕНЕР /УУРХАЙД

ЭШ 6/45, ЭШ 10/70 алхагч цахилгаан экскаваторуудийн хэвийн ажиллагаат байдлыг хангаж, нарядын дагуух ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлэх, засвар үйлчилгээг төлөвлөх, гэмтлийг оношлох, хурдан шуурхай засварлуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, өдөр тутмын наряд өгөх, машинч нарыг удирдан зохион байгуулах чиг үүргийг гүйцэтгэнэ

2020-03-26
ТОКАРЬЧИН

1. Токарийн суурь машин дээр тохируулга хийх, сэлбэг техникийн зургийн дагуу металл эд
   ангиудыг хийх, өөрчлөх, засварлах зэргээр нарийн багаж, сэлбэг үйлдвэрлэх

Токарийн суурь машин, бутлагч машин, хурцлагч, зүлгэгч зэргийг ашиглан захиалгад эд ангийн тодорхойлолтонд нийцүүлэх, бэлэн болсон эд ангийг нарийн хэмжүүрийн багаж ашиглан хэмжиж үзүүлэлт, тодорхойлолтонд нийцэж байгаа эсэхийг шалгах.            
Суурь машин, бутлагч машин, хурцлагч, зүлгэгч машин ашиглан металл эд ангиуд, сэлбэг хэрэгслийг захиалгын дагуу хийж гүйцэтгэх.
Материал, дагалдах хэрэгсэл, багажийг машинд байрлуулж бэхлэх, машины ажиллагааны үеэр хурд, ачааллыг тохируулах.
Бүтээгдэхүүний загвар, ажлын наряд, схем зураг, инженерийн мэдээллийг судалж үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ, даац, ажиллагааны дарааллыг тогтоох.
Машины ажиллагаанд бэлтгэх шаардагдах материал, багажийг сонгох, тайрах, таслах байрлалд материалыг тавихын өмнө хэмжиж шугамдаж тэмдэг тавих.
Машины ажиллагааг ажиглах, чагнах зэргээр хянаж доголдлыг илрүүлж, засвар үйлчилгээ шаардлагатай эсэхийг тогтоох.

2020-03-25
МЕХАНИК ЗАСВАРЧИН /УУРХАЙД

Уул уурхайн хүнд даацын автомашины засвар үйлчилгээг төлөвлөлтийн дагуу чанартай хийж гүйцэтгэх, шаардлагатай сэлбэгийн захиалга өгөх, хүлээн авах, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг чанд мөрдөж ажиллах

2020-03-25
МАРКШЭЙДЕР /УУРХАЙД/

Уурхайн карьерт явагдаж байгаа ажлын гүйцэтгэл, төлөвлөлтийн бүх төрлийн зураг гаргаж тооцоонд  ашиглахад бэлэн болгох (Батлагдсан төлөвлөгөөний дагуу карьерын ашиглалтын хил хязгаар байгуулах, төлөвлөгөө зохиолцох, карьерын дэвсгэр ба зүсэлт зураг хийх, түүний өөрчлөлтүүдийг тухай бүрт тэмдэглэх, хөрс баяжмалын овоолгын зураг гаргах, зам, туслах байгууламжуудыг оруулсан нэгдсэн план зураг хийх болон бусад хэмжилт тооцооны ажлыг гардан явуулах.)

2020-03-25
АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ

Компанийн санхүүгийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг хянах, нягтлан бодогч нарын гүйцэтгэлийг чиглүүлэх, дүгнэх, тайлан баланс гаргах, нягтлан бодох бүртгэлийг ОУ-ын болон МУ-ын стандартад нийцүүлэх, Санхүү хэлтсийн захирлыг дэмжиж ажиллах,

2020-03-25
БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР

Бетон зуурмагийн борлуулалтыг хариуцан гүйцэтгэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, борлуулалтыг өсгөх,

© Монполимет Групп. 1992-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.