1
МэдээлэлBiznetwork.mn-д АНКЕТАА БӨГЛӨӨД, АЖИЛД ОРЖ, АЗТАН БОЛООРОЙ
Зочин
Бизнетворк чат
11342175
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 62

Бидний тухай

МСМ Групп ХХК нь 1998 онд Монгол улсад байгуулагдсан. Бид 180 гаруй мэргэшсэн, чадварлаг ажиллагсадтайгаар дараах бизнесийн 6 салбарт үйл ажиллагаа явуулж байна.

1. Автомотив

  • Мерседес-Бенц /Mercedes-Benz/, Крайслэр /Chrysler/, Жип Дож /Jeep Dodge/ болон Мицубиши Фусо /Mitsubishi Fuso/ зэрэг дэлхийн алдартай брэндүүдийн суудлын, хүнд даацын, тусгай зориулалтын автомашин, автобусыг Монгол улсад борлуулах, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх онцгой эрхтэй, албан ёсны төлөөлөгч.
  • Нийлүүлж буй бүх автомашинуудыг Герман, АНУ, Япон дахь үйлдвэрүүдээс шууд импортлон оруулж ирдэг.
  • Автомашины кузов засвар, будгийн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг.

2. Хөдөө аж ахуйн техник

  • Жон Дийр /John Deere/ брэндийн тоног төхөөрөмжийн импорт, борлуулалт
  • Техникийн засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлт
  • Ургамал хамгааллын бодисын импорт, борлуулалт

3. Тоног төхөөрөмж

  • Цахилгаан үүсгүүр, хийн компрессор худалдаа, түрээс, тэдгээрийн сэлбэг нийлүүлэлт, засвар үйлчилгээ
  • Суурин болон зөөврийн кран, өргөгч төхөөрөмж худалдаа, түрээс, тэдгээрийн сэлбэг нийлүүлэлт, засвар үйлчилгээ
  • Барилга уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн хөдөлгүүр нийлүүлэлт, суурилуулалт, тэдгээрийн сэлбэг нийлүүлэлт, засвар үйлчилгээ
  • Алмаазан өрөмдлөгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, сэлбэгийн худалдаа засвар үйлчилгээ
  • Гагнуурын аппарат, дагалдах хэрэгсэл, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээ
  • Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, тоноглолын худалдаа
  • Бүх төрлийн гар болон цахилгаан багажны худалдаа, засвар үйлчилгээ
  • Гал унтраах систем, хэрэгслийн худалдаа, суурилуулалт, засвар үйлчилгээ
  • Уул уурхайн хүнд даацын Терекс /Terex TR60 болон TR100/ ачааны автомашины сэлбэг нийлүүлэлт, засвар үйлчилгээ

4. Химийн бүтээгдэхүүн

  • Германы БАСФ /BASF/ болон Австралийн ВТС /WTS/ компанийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч
  • Барилгын материал үйлдвэрлэх, ашигт малтмал боловсруулах зориулалттай химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, нийлүүлэлт, хэрэглээний хяналт
  • Эрдэс баяжуулалтын бүтээгдэхүүн
  • Хандлан баяжуулалтын бүтээгдэхүүн
  • Усны чанар сайжруулах химийн бүтээгдэхүүн
  • Хатуу шингэнийг салгах бүтээгдэхүүн

5. Тоног төхөөрөмжийн түрээс

  • Цахилгаан үүсгүүр, хийн компрессор, өргөгч төхөөрөмж болон хүнд үйлдвэрлэлийн зориулалттай бусад тоног төхөөрөмжийн түрээс

6. Шингэн хүнс

  • Моё Хеннеси /Moёt Hennessy/, Браун Форман /Brown-Forman/, Диажио /Diageo/ компанийн дарс, спиртийн төрлийн бүтээгдэхүүн болон Рэд Булл /Red Bull/ импорт, борлуулалт

Та манай компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай компанийн www.msmgroup.mn вэб хуудсан дахь салбаруудын танилцуулга бүрийн дор нийтлэгдсэн холбогдох салбар, хэлтсийн ажилтнуудтай холбогдоно уу.

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© МСМ Групп ХХК. 1998-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.