1
МэдээлэлBiznetwork.mn-д АНКЕТАА БӨГЛӨӨД, АЖИЛД ОРЖ, АЗТАН БОЛООРОЙ
Зочин
Бизнетворк чат

Очир Ундраа ХХК - Нээлттэй ажлын байрууд

2020-05-27
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН

Харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээний загварыг бий болгох, шинэчлэх, тасралтгүй сайжруулах үйл ажиллагаанд оролцох;
Салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ болон үйл ажиллагааны хөгжлийн хандлагыг судалж, шинэ санааг гаргах;
Үйлчилгээний ажилтнуудыг бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг харилцагчдад үнэн зөв, түргэн шуурхай хүргэх, шинээр харилцагч татах зэрэг үйл ажиллагаанд чиглүүлж, хяналт тавьж ажиллах;
Салбар, нэгжүүдийн тухайн оны батлагдсан санхүүгийн төлөвлөгөөний биелэлтийг хангах, бусад орлого нэмэгдүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт, идэвхжүүлэлтийг сайжруулах;
Маркетингийн болон бизнес төлөвлөгөөний биелэлтийг сар бүр тооцон, үзүүлэлт бүрийн өсөлт, бууралтыг /динамик/ тоон үзүүлэлт, график дүрслэл зэрэг ойлгомжтой хэлбэрээр гаргаж салбар, нэгжийн хэмжээнд мэдээлж байх;
Салбар нэгжийн нөхцлийг сайжруулах зорилгоор нэгжүүдийн байршил болон бүтэцэд өөрчлөлт оруулах саналыг бэлтгэж танилцуулж, батлуулах;
Хариуцсан нэгжүүдийн олон нийтийн харилцааг хөгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;

2020-05-28
ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ

Компанийн бизнес төлөвлөгөөний тоон зорилт, жилийн төсөв, төлөвлөгөөг боловсруулах нэгтгэх, нэгдсэн төсөв, төлөвлөгөөний гүйцэтгэл, зарцуулалтад хяналт тавих, шинжилгээ хийх, тайлагнах
Компанийн санхүүгийн гүйцэтгэл, үйл ажиллагааны үр дүнд судалгаа, шинжилгээ хийх, хяналт тавих, тайлагнах, санал боловсруулах
Компанийн санхүү, татварын тайланг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамын дагуу тайлагнан, хөтлөн явуулж, цаг хугацаанд нь гаргаж байгаа эсэхэд хяналт тавьж удирдлагаар хангаж ажиллах
Гадаад болон дотоод санхүүгийн мэдээ, мэдээлэл, хэрэглэгчдэд шаардлагатай бүх төрлийн мэдээлэл тайлангуудыг бэлтгэн танилцуулах
Санхүүгийн эх үүсвэрийг үр дүнтэй удирдах талаар санал дүгнэлт гарган, шийдвэрлүүлж хэрэгжүүлэх
Бүртгэлийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад ажил үүрэг

2020-05-27
ЗЭЭЛИЙН АЖИЛТАН

Зээлийн хүсэлтийн дагуу судалгаа, шинжилгээ хийх, зээл олгох
Зээлийн эргэн төлөлт, зээлийн багцын чанарт хяналт тавих
Зээлийн багцын судалгаа хийх
Төлөвлөгөө, тайлан, журам заавар боловсруулах

2020-05-25
Аудитор

ТУЗ-ийн Аудитын хорооноос баталсан аудитын төлөвлөгөөний дагуу компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн аудитыг хийж, тайланг боловсруулж, дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах;
Бүртгэлийн бичилтүүд, тайлан мэдээ, үйл ажиллагааны практик болон баримт бүрдүүлэлтүүдийг шалгаж, аудитын хяналтын журмуудад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах;
Одоо мөрдөгдөж байгаа болон шинээр гарч байгаа хууль тогтоомжуудыг судалж, ТУЗ-д тогтмол мэдээлэл хүргүүлэх;
Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүргүүд

Ажлын байрны зарууд

  1. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН5 сарын 27. 17:14
  2. ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ5 сарын 28. 8:26
  3. ЗЭЭЛИЙН АЖИЛТАН5 сарын 27. 17:19
  4. Аудитор5 сарын 25. 9:40

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Очир Ундраа ХХК. 2000-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.