1
МэдээлэлBiznetwork.mn-д АНКЕТАА БӨГЛӨӨД, АЖИЛД ОРЖ, АЗТАН БОЛООРОЙ
Зочин
Бизнетворк чат
Бүрдүүлэлтийн аян
СБД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-17, Blue sky tower 6 давхар 605

Бидний тухай

     “Алтан Жолоо Групп"-ын охин компани болох “Алтан Жолоо Трейд ХХК” нь худалдаа үйлчилгээний чиглэлээр 1997 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын "Топ 100 аж ахуйн нэгж" -ээр 14 дахь жилдээ шалгарч, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа билээ.

     "Алтан Жолоо Трейд ХХК"-ын Сансар сүлжээ дэлгүүр Монголын хамгийн анхны өөртөө үйлчлэх сүлжээ дэлгүүрүүдийн нэг бөгөөд  өдгөө жижиглэн болон бөөний худалдааны салбарт голлох байр суурийг эзэлсэн Монголын тэргүүлэх сүлжээ дэлгүүрийн нэг болж өргөжөөд байна.
          “Сансар” сүлжээ дэлгүүр нь 2013 оноос үйлчлүүлэгчийн тав тухыг эрхэмлэн сүлжээ дэлгүүрийн хөгжлийг тодорхойлох, үйлчилгээний орчныг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж, өөрийн өнгө төрхийг бий болгож, орчин үеийн интерьер дизайн, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, тохижилт үйлчилгээгээрээ олон улсын стандартын түвшинд хүрээд байна.
        “Сансар” сүлжээ дэлгүүрийн 500 гаруй ажилтан, албан хаагчид бид хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг баталгаат бүтээгдэхүүнээр хангаж, тохилог орчинд, дээд зэргийн үйлчилгээ үзүүлэн хэрэглэгч бүрт хүрч үйлчлэхийг зорин ажиллаж байна.

Бидэнтэй нэгдээрэй

Танд амжилт хүсье

© Сансар. 1997-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.