Одоогоор мэдэгдэл алга байна

Зочин
,
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Богд Жавзандамба хутагтын гудамж, LS Plaza оффисийн барилгын 10 дугаар давхарт 1001 тоот ( Оргил рашаан сувилалын замын эсрэг талд)

"Степпе Линк" ХХК - Нээлттэй ажлын байрууд

2020-03-30
НЯГТЛАН БОДОГЧ

Монгол Улсын хууль, хамаарах дүрэм, журмын дагуу санхүү, татвар, НӨАТ, НДШ болон бусад тайланг цаг хугацаанд үнэн зөвөөр тайлагнах.
Өдөр тутмын нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандарт, компанийн болон толгой компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг болон холбогдох дотоод дүрэм, журмын дагуу хөтлөх, гүйцэтгэх.
Жил бүр санхүүгийн төсөв, төлөвлөөг боловсруулах, биелэлтэд хяналт тавих, улирлаас доошгүй хугацаагаар тайлагнах.
Санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гүйцэтгэх, зөв зохистой байдлыг хангах.
Компанийн санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах, дүрэм, журам санаачлах, боловсруулах, оновчтой шийдлүүд дэвшүүлэх, эрсдэлийн шинжилгээ хийх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх
Бодлого, журам боловсруулж, санал болгох замаар нягтлан бодох бүртгэлд хяналт тавих.
Дансны мэдээллүүдийг цуглуулж, шинжилж, татвар ба санхүүгийн тусгай тайлангуудыг бэлтгэх, санхүүгийн зөрүүг тохируулах.
Дансны мэдээллийг бүрдүүлж, шинжлэн хөрөнгө, өр төлбөр, өмчийн мэдээллийг бэлтгэх.
Дотоод хяналтыг хангаж, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах.
Татвар, санхүү, аудитын хууль тогтоомж, зохицуулалтад гарч буй аливаа өөрчлөлтийн нөлөөллийг тодорхойлох, компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг тэдгээрт нийцүүлэх.
Компанийн бусад хэлтэс, албад дэмжлэг туслалцаа үзүүлэх, уялдан ажиллах.

2020-03-30
ЦАХИЛГААНЫ АВТОМАТИКИЙН ИНЖЕНЕР

Мөсөн Өргөө ордны цахилгаан хангамж, мөсөн гулгуурын талбайн хөргүүрийн систем, үзэгчдийн танхимын агаар сэлгэлтийн систем, тоног төхөөрөмжийн цахилгааны хэвийн ажиллагааг хариуцаж ажиллана.
Шугам сүлжээний зураг уншдаг байх
Гэмтэл, согогыг олж тогтоох, засвар үйлчилгээ хийдэг байх
Нам хүчдэлийн засвар, үйлчилгээ хийдэг байАжлын туршлагатай, мэргэжлийн дээд боловсролтой.

2020-03-25
СИСТЕМ ХӨГЖҮҮЛЭГЧ

Web appllication хөгжүүлэх, алдаа засах 
AWS сервис тохируулах 
Системийн бичиг баримт бэлдэх 

 

2020-03-23
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ИНЖЕНЕР

Компанийн хэмжээнд ХАБЭА-н үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Компанийн хэмжээнд ХАБЭА-н бодлогыг тодорхойлох;
Холбогдох журам, заавар баримт бичгүүдийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэх;
Барилгын үйл ажиллагааны явцад ХАБЭА-н гүйцэтгэлийг хангуулах;
Охин компанийн ХАБЭА-н үйл ажиллагаа, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх.

2020-03-20
БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЕНЕЖЕР /ОРОС ХЭЛТЭЙ/

Бизнесийг өргөжүүлэн, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх өндөр өгөөжтэй бизнес, салбарыг судлах;
Төслийн бүрэн боловсруулалт хийх;
Компанийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, дүгнэх, тодотгох ажлыг хариуцаж гүйцэтгэх Бизнесийн түншүүдтэй харилцаа үүсгэх.

2020-03-13
САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕР /"МӨСӨН ӨРГӨӨ" ОРДОН/

Мөсөн Өргөө ордны сантехник, цэвэр, бохир ус, дулааны шугамын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хариуцаж ажиллах
Шугам сүлжээний зураг уншдаг байх
Гэмтэл, согогыг олж тогтоох, засвар үйлчилгээ үзүүлэх

© "Степпе Линк" ХХК. 2013-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.