Одоогоор мэдэгдэл алга байна

Зочин
345223
Монгол улс, УБ, ХУД, 3-р хороо Чингисийн өргөн чөлөө, Таван Богд Группийн төв байр

Бидний тухай

Монгол улсын хүн амын дотоодын гурилын хэрэглээний 34 хувийг дангаар хангаж, хэрэглэгчдэд чанараар танигдсан Улаанбаатар гурилын үйлдвэр анх 2001 онд үүсгэн байгуулагдаж 3 шугам бүхий Турк – Голландын хамтарсан гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулж ард түмэндээ бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн билээ.

Үүсгэн байгуулагдсанаас хойш бид нэмэлт технологиудыг үйлдвэртээ нэвтрүүлснээр олон олон ололт дэвшилтийг гаргаж ажиллаа.

Тухайлбал:

  • 2002 он – 1кг-н пакеттай савлагааг нэвтрүүлэв.

  • 2003 он - В-ийн төрлийн амин дэм, төмрийн бэлдмэлээр БГ-085 буюу 1р гурилыг баяжуулж эхлэв.

  • 2005 он - Бэлэн бүтээгдэхүүний агуулахыг 5 дахин, түүхий эдийн агуулахыг 2 дахин нэмэгдүүлэв.

  • 2006 он - Технологийн дамжлагад нэмэлт төхөөрөмж суурилуулснаар хүүхдийн будаа, ширхэгтэй дээд, дээдийн дээд гурил үйлдвэрлэж эхлэв.

Бидний хамгийн томоохон ололт дэвшил бол 201оноос эхлэн тооцоо судалгааг нь хийж, 2011 оны 3 сараас барьж эхэлсэн хоногт 300тн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий дэлхийд тэргүүлэгч Турк улсын Alapala брэндийн гурилын үйлдвэрийг тариалангийн бүс нутаг болох Дархан хотод барьж эхэлсэн явдал билээ. Одоогоор бидний ажил 99% -н гүйцэтгэлтэйгээр амжилттай хэрэгжиж дуусаж байна.

Бид энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хэрэглэгчдэдээ олон улсын чанар стандартын шаардлагад бүрэн нийцсэн, импортын өндөр үнэтэй бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц илүү чанартай бүтээгдэхүүнийг эх орны хөрсөнд ургасан улаан буудайгаар үйлдвэрлэж хүргэх болно.

© Улаанбаатар гурил. 2001-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.