1
МэдээлэлТа ажил хайж байна уу?
Зочин
Бизнетворк чат
​Асуудал шийдэх чадварыг сайжруулах гайхалтай асуултууд
Улс төр · 2015, 11 сарын 25. 8:54 · 6,301

Асуудал шийдэх чадвар нь бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг маш чухал ур чадвар билээ. Өмнөө байгаа асуудлыг даван туулах таны чадвар таны амьдралын туршлага болох амжилтын түвшинтэй шууд хамааралтай байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд өдөр тутамдаа тулгарч байгаа жижиг асуудлуудыг шийдвэрлэх амархан ч асуудлын хэр хэмжээ нэмэгдэхийн хэрээр тэдгээрийг шийдвэрлэх улам хэцүү болдгийг та мэднэ. Тиймээс асуудал шийдвэрлэх чадварын туршлагатай байснаар та илүү баяр баясгалантай болж, амжилтанд хүрч чадна. Өдөр тутам тулгарч байгаа жижиг асуудлууд таны хувьд асуудал шийдвэрлэх ур чадвараа дадлагажуулах төгс боломжийг олгодог. Гэхдээ асуудлыг шууд шийдвэрлэхээр үсэрч орохын өмнө өөрөөсөө цөөн хэдэн чухал асуултуудыг асуух хэрэгтэй.

Асуудал шийдэх чадварын 4 чухал асуулт

Асуудал шийдвэрлэхээсээ өмнө дараах дөрвөн асуултыг өөрөөсөө асуу. Эдгээр дөрвөн асуултанд хариулснаар асуудлыг хялбархнаар шийдэж чадна.

1. Энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой юу?

Таны амьдралд шийдвэрлэх боломжгүй зарим асуудлууд тулгардаг. Тэдгээр асуудлууд нь бусдын бий болгосон асуудал эсвэл цаг агаар гэх мэт байгалийн хүчин зүйлс байж болох юм. Энэ төрлийн асуудлыг та амжилттай шийдвэрлэж чадахгүй байж магад. Толгойгоороо хана мөргөхийн оронд нөхцөл байдалд зохистой хариу үзүүлэх нь чухал.

2. Хэр олон асуудал миний өмнө тулгарч байна вэ?

Маш олон асуудал нийлээд олон нөхцөл байдлыг бүрэлдүүлдэг. Тухайн цаг мөчид тухайн асуудлыг шийдвэрлэх хэцүү байж болох юм. Тэгвэл тулгарч буй асуудал бүрийг тодорхойлох цаг гарга. Тухайн цаг мөчид нэг асуудлыг л шийдвэрлэ. Дараа нь дараагийн асуудал руугаа ор.

3. Асуудлыг шийдвэрлэхийн тулд хэн өөрчлөгдөх ёстой вэ?

Та бусад хүмүүсийг хянаж чадахгүй. Та тэднээр хүсэхгүй байгаа зүйлсийг нь хийлгэж чадахгүй. Асуудал шийдвэрлэхийн үндэс суурийн нэг нь өөрийнхөө зохицуулж чадах зүйл дээрээ л анхаарах явдал юм. Хэрэв тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд та өөрчлөгдөх шаардлагатай бол өөрийнхөө зохицуулж чадах зүйлсийг л зохицуулж чадвал амжилтанд хүрэх болно. Хэрэв өөр бусад хүн өөрчлөгдсний дараа таны асуудал ажмилттай шийдэгдэх бол тэд таны төлөө өөрчлөгдөх албагүй байж болно. Бусад хүмүүс өөрчлөгдөхөөс татгалзаж байвал түүнийг нь хүлээж аваад нөхцөл байдлыг зохистой аргаар зохицуулах нь чухал.

4. Хэрэв би үүнийг хийхгүй бол юу тохиолдох вэ?

Асуудлыг шийдвэрлэхээр яарахын оронд тухайн асуудалд ямар нэг үйлдэл хийхгүй бол юу болох вэ гэдгийг тодорхойлох нь чухал. Заримдаа тухайн асуудал гэнэт гараад ирсэн шигээ түр зуурын шинж чанарай байдаг. Заримдаа та тухайн асуудлыг шийдвэрлэхээр оролдох үед бүр дордуулах нь ч бий. Тухайн асуудлыг шийдвэрлэж эхлэхээсээ өмнө тухайн мөчид завсарлага аваад тухайн үйлдлийг хийхэд шаардлагатай эсэхийг тодорхойлох нь чухал.

Асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхэд тодорхой зорилго хэрэгтэй болдог. Та тодорхой бөгөөд үр дүнтэй зорилго тодорхойлох туршлагаас суралцаж болно.

Асуудал шийдэх гэдэг бол амьдралын хамгийн чухал ур чадваруудын нэг. Өдөр бүр янз бүрийн хэлбэр, хэмжээтэй асуудалтай бид тулгардаг. Та тэдгээр асуудлуудыг амжилттай шийдвэрлэх ур чадвартай болж чадвал илүү хурдан шийдэж чадна. Асуудал тулгарсан үедээ асуудлыг шууд шийдвэрлэж эхлэх хэрэгтэй байж магадгүй ч эхлээд тухайн асуудлыг үнэлж, тодлорхойлохгүй бол амжилттай шийдвэрлэхэд хэцүү. Дээрх 4 асуулт асуудлыг амжилттай шийдвэрлэхэд тус болно гэдэгт найдаж байна. Дараагийн удаад эдгээр асуултуудыг өөрөөсөө заавал асуугаарай.

Эх сурвалжhttp://www.coachingpositiveperformance.com/4-great...



Мэдээний ангилал

ТУСЛАМЖ 7010 1132

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ 8005 2200

И-МЭЙЛ info@biznetwork.mn

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.