1
МэдээлэлТа ажил хайж байна уу?
Зочин
Бизнетворк чат
Залуу ханхүү Жоржийн гутал хоёрхон өдрийн дотор зарагдаж дуусчээ
Дэлхий дахинд · 2016, 2 сарын 25. 10:54 · 5,342

Британийн хатан хааны гэр бүлийнхнийг юу ч хийдэггүй хүмүүс гэвэл эндүүрсэн хэрэг болно. Учир нь тэд Нэгдсэн Вант улсынхаа эдийн засагт үнэтэй хувь нэмэр болдог аж. Тухайлбал Кейт Миддлтон Британийн загвар зохион бүтээгчдийн хувцсыг өмсөж, олны өмнө гарахад л тэр хувцсыг дэлхий даяар хэдэн саяар нь худалдаж авдаг байна. Яг түүн шиг өдгөө 17 сартай Жорж Александр Луи моданы ертөнцөд ноёрхол тогтоодог болжээ. Хүү саяхан уран сайхны гэрэл зураг авахуулсан. Гэтэл энэ зургийг авахуулахдаа өмссөн хувцастай ижил загварын хувцаснууд дэлгүүрийн лангуунаас нэг өдрийн дотор л алга болжээ. Ханхүү Уильямын бяцхан хүүгийн зул сарын гэрэл зураг дээр өмссөн “Start-rite” брэндийн гутал 36 фунт стерлингийн үнэтэй. Ийм гутал 48-хан цагийн дотор зарагдаж дууссан бөгөөд үйлдвэрлэгч компани нь 222 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа ийм зүйлтэй тулгарч байгаагүй гэнэ.



Мэдээний ангилал

ТУСЛАМЖ 7010 1132

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ 8005 2200

И-МЭЙЛ info@biznetwork.mn

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.