Одоогоор мэдэгдэл алга байна

Зочин
Бизнетворк чат
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Дельта төв, 403 тоот

ТӨСЛИЙН МАРКЕТИНГИЙН КОМПАНИТ АЖИЛД ТУСЛАХ АЖИЛТАН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

“Дулаан шийдэл” төслий хүрээнд Маркетингийн 2-р үе шатанд туслах ажилтан хайж байна.

Гүйцэтгэх ажил

  • Улаанбаатар хотын гэр хороололд хэрэгжүүлэх маркетингийн ажлыг зохион байгуулахад туслах
  • Төслийн утсанд ирэх дуудлагат хариулж төслийн болон дулаалгын талаар мэдээлэл өгөх
  • Төслийн дулаалгын ажлын баг хооронд холбож, зохицуулах
  • Жэрэс ОУТББ болон төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудтай ойр ажиллах бөгөөд Жэрэс ОУТББ-ын Санхүүгийн зохицуулагч багйин удирдлага дор ажиллах
  • Маркетингийн 2-р үе шатанд ажилласан тайлан гаргаж өгөх
  • Төслийн Фэйсбүүк ажиллуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

Тавигдах шаардлага                                                                                             

  • Харилцаа холбоо, маркетингийн бакалавр зэрэг
  • Монгол хэлээр ярих, бичих чадвар сайтай
  • Microsoft Office программын үндсэн мэдлэгтэй байх
  • Англи хэлээр ярьдаг бол давуу тал болно
  • Call center эсвэл маркетингийн компанит ажилд оролцож байсан бол мөн давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

  1. Жэрэс

Франц улсад төвтэй Жэрэс олон улсын ТББ нь 2010 оноос Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай байгууллага Европ, Ази, Африк тивийн 13 оронд байгаль орчинд хортой уламжлалт тогтолцоог халж эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглэсэн эрчим хүчний шийдлүүдийг санал болгож ажилласаар 40 гаруй жил болжээ.

Жэрэс Монгол улсад:

Бид 2010 оноос хойш хүнсний ногоо тариалалтын аж ахуйг дэлгэрүүлж, эрчим хүчний ухаалаг хэрэглээг дэмжсэн хэд хэдэн цогц арга хэмжээ, хөтөлбөрүүдийг Архангай, Хэнтий аймгуудад хэрэгжүүлсээр ирсэн.

CEMAATERR –Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах орон нутгийн хөтөлбөр буюу эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтөд орон нутгийн дасан зохицох, хөр нөлөөллийг бууруулахад орон нутгийн уян хатан байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслөөрөө  дамжуулан  Архангай аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох зорилгоор дулааны алдагдал багатай түр хамгаалах байр барьж эхэлж байгаа бөгөөд энэхүү байрыг Архангай аймаг дах ногоон барилгын стандартын жишиг байшин болгохоор зорьж ажиллаж байгаа.

Түүнчлэн ЖЭРЭС ТББ-ын “Дулаан Шийдэл” (2018-2021)  /2.3 сая евро/ төслийг 2018 онд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн 11 хороонд 1000 айлд зөвлөгөө өгөн хөнгөлөлттэй зээлд хамруулах нөгөө талаас барилгачид, болон барилгын материал үйлдвэрлэгчдийг гэр хорооллын байшингийн дулаалгын чиглэлээр ажиллах сонирхлыг бий болгох ур чадварыг бэхжүүлэх ажлуудыг  хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлснээр, өрхүүдэд эдийн засгийн хэмнэлт бий болгохоос гадна Улаанбаатар хотын гэр хорооллоос гарч байгаа утааг багасгах юм.

“Дулаан шийдэл” төслий хүрээнд Маркетингийн 2-р үе шатанд туслах ажилтан хайж байна.

 

Маркетингийн хоёрдугаар үе шат дуусах хүртэл буюу 6-р сарын 31 хүртэл ажиллах бөгөөд цаашид сунгаж ажиллах боломжтой. руу CV -гээ 6-р сарын 4-ний дотор  хаягаар явуулаарай.  

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлГэрээт/ Зөвлөх
Цалин600,000 - 800,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Дельта төв, 403 тоот
Утас75052000, 95007392

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-05-29 13:14
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-06-08 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

Энэ салбарын бусад зарууд

  1. Бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэнМ Төсөл
  2. Түгээлтийн ажилтанBimex holding
  3. Маркетингийн менежерЧухал амжилт сургалтын төв
  4. Бренд менежерДельта Холдинг
  5. Худалдаа, маркетинг хариуцсан албаны даргаНаран Фүүдс ХХК
  6. SERVICE LEADER– ADVENTURE ZONEШангри-ла Улаанбаатар ХХК
  7. БОРЛУУЛАЛТ, МАРКЕТИНГИЙН АЛБАНЫ ДАРГААзи Фарма ХХК
  8. СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР ХАРИУЦСАН ЗАХИРАЛМоннидер ХХК
  9. Маркетингийн менежер ажилд авнаМонголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
  10. ИДВЭХИЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛТАН (Улаанбаатар хот).Джей Ти Ай Казахстан ХХН-н Төл.газар
  11. Маркетингийн менежерApieu Skinfood
  12. Маркетингийн менежер /Салбар компани/Шунхлай Групп
  13. Брэнд менежерБи Ти Эф ХХК
  14. Борлуулалтын менежер /Туршлагатай/Ай Түүлс ХК
  15. МерчиндайзерАлтан Жолоо Импекс ХХК
  16. Сошиал медиа хариуцсан менежерРийлсофт ХХК
  17. Үл хөдлөх хөрөнгийн зууч /REAL ESTATE AGENT/РЕМАКС Платин
  18. ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ /эмэгтэй/Моннидер ХХК
  19. Сүлжээ дэлгүүр хариуцсан эрхлэгч,зохион байгуулагчБаттрейд Си ХХК
  20. Маркетинг менежер /Оффис менежер/Миват Интернэйшнл ХХК
© Жэрэс ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар. 2012-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.