1
МэдээлэлBiznetwork.mn-д АНКЕТАА БӨГЛӨӨД, АЖИЛД ОРЖ, АЗТАН БОЛООРОЙ
Зочин
Бизнетворк чат
Бүрдүүлэлтийн аян
СБД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-17, Blue sky tower 6 давхар 605

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ /ЧД, СХД, БЗД-Т ГЭРТЭЙ/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. Дэлгүүрийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, хэрэглэгчийн үйлчилгээний төвийг хариуцан ажиллах /хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, гомдол санал хүлээн авах, сансар лояалти картын захиалга хариуцан ажиллах/
  2. Барааны өрөлт хураалт, дүүргэлт, үнэ код тавилт, бараа материалын хадгалалт, түгээлт болон барааны хугацааг тогтмол хянах
  3. Дэлгүүрийн ажилтнуудын ажлын гүйцэтгэл, ирцийн бүртгэлд хяналт тавих, ээлжийн хуваарийн зохицуулалт хийх
  4. Хөдөлмөрийн дотоод журмын дагуу өдөр тутмын үйл ажиллагааг зөв зохион байгуулах тал дээр салбарын менежерийн үүрэг даалгаврын дагуу ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Бизнесийн удирдлага, Худалдаа, Санхүү, Хүнсний технологи, Эрүүл ахуй аль нэг чиглэлээр их дээд сургуулийг бакалавр болон түүнээс зэрэгтэй
  2. 25-аас дээш настай
  3. Худалдаа, үйлчилгээний чиглэлээр 1 дээш жил ажилласан туршлагатай 
  4. Багаар ажиллах чадвартай
  5. Удирдан зохион байгуулах чадвартай
  6. Харилцааны чадвартай 
  7. Компьютерийн хэрэглээний программыг дээр ажиллах чадвартай

Нэмэлт мэдээлэл

 Бүтээлч, өөрийгөө байнга хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, эрч хүчтэй, эерэг хандлагатай таныг зохион байгуулагчийн ажилд урьж байна. 

“Алтан жолоо” групп нь 1992 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 6 охин компанитай групп компани болон өргөжсөн байна. Манай групп нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд 1500 гаруй Монгол хүнийг ажлын байраар ханган ажилладаг.

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг ТОР-100 аж ахуй нэгжээр 12 дах удаагаа дараалан шалгарч байгаа нь Манай хамт олны нөр их хөдөлмөр, хэрэглэгч худалдан авагчдын маань бидэнд итгэсэн итгэлийн үр дүн төдийгүй Төр засгаас биднийг үнэлсэн үнэлгээ юм. Бид улс орныхоо нийгэм, эдийн засагт өөрийн хувь нэмэрийг оруулан, илүү ихийг бүтээхийн төлөө монгол хүний оюун ухаан, авьяас чадварыг дайчлан ажиллаж байгаадаа баяртай байдаг. 

 

 

 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин800,000 - 1,000,000

Холбоо барих

ХаягСБД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-17, Blue sky tower 6 давхар 605
Утас88060669, 77065959

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-05-18 15:07
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-05-25 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

© Сансар. 1997-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.