1
МэдээлэлBiznetwork.mn-д АНКЕТАА БӨГЛӨӨД, АЖИЛД ОРЖ, АЗТАН БОЛООРОЙ
Зочин
Бизнетворк чат
Монгол улс, Улаанбаатар хот, Хаяг: Блью Скай Тэуэр, 4 давхар, 403 тоот, Энхтайваны өргөн чөлөө 17, Улаанбаатар 14240, Монгол Утас: +976 70102020

Эфирийн график оператор & Студи Зохион байгуулагч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

ГРАФИК ОПЕРАТОР

  • График оператор нь телевизийн шууд мэдээний хөтөлбөрөөр гарах тоон үзүүлэлтийг төлөвлөсөн хуваарийн дагуу, тусгайлан бэлдсэн тоглуулагч програмаар эфирийн гаралтруу өгч тоглуулах бөгөөд үзэгчдэд саадгүй, чанартай хүргэх үүднээс техникийн болон мэдээний багийн ажиллагчтай хамтарч тухай бүр шинэчлэл хийж ажиллана.
  • Мэдээний багаас бэлдсэн мэдээллийг эфирт тоглуулах ба бусад хөрөнгийн бирж дээрх мэдээллийг өөрийн платформ дахь мэдээлэлтэй тогтмол тулгаж алдаа гарсан тохиолдолд холбогдох ажилтнуудад мэдэгдэж гаралтыг шинэчлүүлнэ.

 

СТУДИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

  • Студийн зохион байгуулагч нь мэдээ болон техникийн багийн ажиллагсдыг удирдаж, Хөтлөгчийн туслахын үүрэг гүйцэтгэнэ. (тавигдах шаардлагад дурдсан чиглэлээр суралцаж төгссөн шинэ төгсөгч, ажил горилогчдыг 1 долоо хоногийн цалинтай дадлагажих хөтөлбөрт хамруулаад амжилттай суралцсан ажил горилогчдод ажил олгоно.)
  • Студийн бэлэн байдлаа хангаж, шууд эфирт бэлдэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Мэдээлэл технологи, электроник, програм хангамж, техник хангамж, харилцаа холбоо, дуу, бичлэгийн найруулагч эсвэл бусад холбогдох инженерийн мэргэжлээр их дээд сургууль төгссөн телевизийн салбарт ажиллах сонирхолтой шинэ төгсөгчдийг сургаж ажил олгох ба сайн ажиллаж буй ажилтан нь хурдан хугацаанд боломжит бусад албан тушаалд дэвших боломжтой.
  • Компьютерийн хэрэглээний программуудыг сайтар эзэмшсэн
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Өөрийн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн техник тоног төхөөрөмжийг ажиллуулах мэдлэгтэй, ашиглах чадвартай
  • Хурдан сэтгэн чадвартай, овсгой самбаатай, техник сэтгэлгээтэй
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй, ажлын ачаалал даах чадвартай
  • Элдэв муу зуршилгүй, харилцааны өндөр соёлтой, үнэнч шударга
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай

Нэмэлт мэдээлэл

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Гурван үеийн намтар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ерөнхий боловсролын гэрчилгээ, их дээд сургуулийн диплом эсвэл мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • 2 хувь цээж зураг (сүүлийн 3 сар дотор даруулсан байх)
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт

 

Анкетыг “BLOOMBERG TV MONGOLIA” телевизийн байранд ирж бөглөх бөгөөд бүрдүүлэх материалын хамт хүлээлгэн өгнө үү.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин600,000 - 800,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хаяг: Блью Скай Тэуэр, 4 давхар, 403 тоот, Энхтайваны өргөн чөлөө 17, Улаанбаатар 14240, Монгол Утас: +976 70102020
Утас99904522, 70102020

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-05-13 16:03
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-06-12 23:59

Анкет хүлээж авах 16 хоногийн хугацаа байна

© "Нэйшнл Ньюс Корпорэйшн" ХХК. 2012-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.