1
МэдээлэлBiznetwork.mn-д АНКЕТАА БӨГЛӨӨД, АЖИЛД ОРЖ, АЗТАН БОЛООРОЙ
Зочин
Бизнетворк чат
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, ЭЛ ЭС Плаза 302А, (Оргил рашаан сувиллын эсрэг талд)

Frontend Web Developer

Гүйцэтгэх үндсэн үүрэг

ЭРИН СИСТЕМС ХХК нь 2016 онд байгуулагдсан бөгөөд програм хангамжийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг компани юм. Манай хамт олон дэлхийн шилдэг техник, технологийг Монголд нутагшуулж, түүнд тулгуурласан Монгол хүний оюуны чадамж, бүтээмжийг шингээсэн шинэ бүтээгдэхүүнийг боловсруулан ажиллаж байна.

 

Үйл ажиллагааны үндсэн чиглэлд "Outsourcing", "Программ хангамжийн хөгжүүлэлт" орох ба бид цаашид манай компанид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой, шинэ технологийг эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэн олон улсын аутсорсинг төсөлд ажиллах эрмэлзэлтэй залуусаар хамт олноо өргөтгөхөөр програм хангамжийн инженер хайж байна.

 

Програм хангамжийн инженер нь дараах үндсэн үүрэгтэй:

  • Тодорхойлогдсон хэрэглэгчийн шаардлагыг зөв ойлгож, хөгжүүлэх програм хангамжийн систем дизайн, өгөгдлийн бүтцийг гаргах
  • Typescript/Angular хэл дээр хөгжүүлэлтийг хийж, Jasmine/Karma тест бичих
  • Эх код болон модулийн документ бичих

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Програм хангамжийн мэргэжлээр суралцсан (Голч оноо 3-с дээш)
  • Асуудлыг задлан шинжилж анализ хийх чадвартай
  • Бие даан болон багаар ажиллах
  • Бүтээлч, идэвхи санаачилгатай
  • Өөрийгөө хөгжүүлж, хурдан суралцах чадвартай
  • Мэргэжлийн англи хэлний сайн мэдлэгтэй
  • HTML5, CSS, Javascript хэлийг сайн мэддэг, туршлагатай
  • NodeJS, Angular, ReactJS ашиглаж хөгжүүлэлт хийж байсан

Нэмэлт мэдээлэл

Хэрвээ Та дээрх шаардлагуудыг хангасан гэж үзэж байвал бидэнд ажиллаж байсан төсөл, хөтөлбөр, сургалт, туршлагын талаарх мэдээллийг CV дээрээ дэлгэрэнгүй тусгаж явуулна уу.

Та ажлын арвин туршлагагүй ч дээрх үндсэн шаардлагыг хангаж байвал бид таныг сурган авч сонирхолтой ажлын талбар, нөхөрсөг, бүтээлч хамт олон, ихийг сурч мэдэх боломжийг санал болгож байна.

Холбоо барих: хаягаар (CV), хэзээнээс ажиллаж эхэлж чадах болон сард авахыг хүсэж буй цалингийн талаарх мэдээллээ бичиж ирүүлнэ үү.

Жич:ТАНЫ ДАВУУ ТАЛ:

  • Agile Development (Scrum), Test Driven Development талаар ойлголттой
  • Git,Webpack, Babel, ExpressJS ашиглаж байсан туршлагатай
  • Java дээр хөгжүүлэлт хийж байсан
  • Герман хэлний мэдлэгтэй 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлБүтэн цагийн
Цалин1,200,000 - 1,500,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, ЭЛ ЭС Плаза 302А, (Оргил рашаан сувиллын эсрэг талд)
Утас88111927

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2020-04-08 12:49
Анкет хүлээж авах сүүлийн огноо2020-05-08 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

Энэ салбарын бусад зарууд

  1. Өгөгдлийн баазын админНомин Холдинг ХХК
  2. Програм Хөгжүүлэгч авнаАстериск Техноложис ХХК
  3. Системийн шинжээчДобу технологи ХХК
  4. ПрограмистСайн Интернейшнл ХХК
  5. Үндсэн сүлжээ ашиглалтын инженерЮнител Групп
  6. Гэрээт үйлчилгээний зөвлөх мэргэжилтэнСкайтел ХХК
  7. Вэб хөгжүүлэгчОптимум сольюшн ХХК
  8. Худалдааны байгууллагад ОПЕРАТОРОспринг Монгол ХХК
  9. Сүлжээний инженерЖи Мобайл
  10. ДИЖИТАЛ МАРКЕТЕР /ГЕРМАН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ХАРИУЦСАН/Говь ХК
  11. Борлуулалтын менежерВертексмон ХХК
  12. Суурилуулалтын техникчГлобал Телеком ХХК
  13. програмист"Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв" УҮГ
  14. Програм хангамжийн багш ажилд авнаТом-Амжилт
  15. Борлуулалтын операторРийлсофт ХХК
  16. IP сүлжээний инженерЮнител Групп
  17. Програм хөгжүүлэгчКредит банк
  18. Системийн тестерНомин Холдинг ХХК
  19. Дата инженерЮнител Групп
  20. Програм хөгжүүлэгчНомин Холдинг ХХК
© Эрин системс ХХК. 2016-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.